СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ДБЭХС” ТӨХК-иас хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сард дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.
- Даралтат сав, шугам хоолойг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны сургалтад 170 ажилтан;
- Шинэ ажилтны сургалтад компанид шинээр ажилд орсон 33 ажилтан;
- Химийн хорт ба аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалтад Хими цехийн 35 ажилтан тус тус хамрагдсан.
Сургалтыг “Цэгц эгээрэл” ХХК болон компанийн инженер техникийн ажилтан, мэргэжилтэнгүүд батлагдсан хөтөлбөрийн дагуу явууллаа.





