ТЕНДЕРИЙН УРИЛГА /Гүний худгийн шугам хоолой солих, хаалт арматур шинэчлэх засварын ажилд шаардлагатай материал нийлүүлэх/
Огноо: 2013 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэрэгцээнд Гүний худгийн шугам хоолой солих, хаалт арматур шинэчлэх засварын ажилд шаардлагатай материал нийлүүлэх, засварын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/12/2013
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Гүний худгийн шугам хоолой солих, хаалт арматур шинэчлэх засварын ажилд шаардлагатай материал нийлүүлэх, засварын ажлын гүйцэтгэгч сонгох тухай 2 багц битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 50,000 /тавин мянган/ төгрөг доорх дансанд тушаан, худалдаж авна.
Дансны дугаар: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны 801-р салбарын 401008131 тоот данс
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 5 дугаар сарын 1-ны 14 цаг 10 минутад нээнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
ХАЯГ:
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг,
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ХК-ийн төв байр
Утас: 70584545, 99066088, 98649748, 88052978
Факс: 70584545