ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2015.03.16
Тендер шалгаруулалтын нэр: Конденсатор №3-ын гуулин хоолой солиход
шаардлагатай материал нийлүүлэх,
гуулин хоолой солих тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/09/2015
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоосТурбогенератор №3-ын конденсаторын гуулин хоолой солиход шаардлагатай материал нийлүүлэх, гуулин хоолой солих тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000.0 /Тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн борлуулалт400,000.0 сая төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:200,000.0 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Шаардлагатай
Тендерийн хамт 1,600,000.0 /Нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 4 дүгээр сарын 15 ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4 дүгээр сарын 15 ны өдрийн, 14 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодны давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
”Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 70584545, 99582696, 99100616
Факс: 70584545