ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015.03.20
Тендер шалгаруулалтын нэр: Баруун-Уртын 110 кВ-ын цахилгаан дамжуулах_агаарын
шугамын засвар ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/08/2015
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Баруун-Уртын 110 кВ-ын цахилгаан дамжуулах_агаарын шугамын засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс 30 хувиас доошгүй байна
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2012, 2013, 2014 санхүүгийн тайлан
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2012-2014 онуудын аль нэг жилд 110 кВ-ын буюу түүнээс дээш хүчин чадалтай дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулгын ажил гүйцэтгэсэн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 2,337,500 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 14.20 цагаас нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 70584545, 89102579,88048877
Факс: 70584545