“ДБЭХС” ТӨХК-ИЙН БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын их баяр наадмыг угтаж Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй бүх нийтийн цэвэрлэгээнд “ДБЭХС” ТӨХК байгууллагын орчин тойрны 50м доторх талбай, нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ногоон байгууламжийн модыг хэлбэржүүлэн засч янзлав. Байгууллагын хашаанд цех нэгж бүр хариуцсан талбайдаа цэцэг тарьж ургуулж байна.
Мөн Хэрлэн голын эрэг дагуу ногоон бүсийн 26-29-р пайз хооронд компанийн 50 орчим ажилтан оролцож 2 машин хог хаягдлыг ачиж зайлуулав.