АШИГЛАЛТЫН НЭГДСЭН ЭЭЛЖҮҮДИЙН ДУНДАХ ГОРИМ БАРИЛТЫН УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Компанийн 2025-2026 оны өвлийн их ачааллын үеийн ашиглалтын нэгдсэн ээлжүүдийн дундах 3 шатлалт горим барилтын уралдааныг амжилттай зохион байгуулж тэргүүн болон дэд байранд шалгарсан ээлж хамт олон, 3 дугаар шатлалын шилдэг ажилтнуудад шагнал гардуулах ажиллагаа боллоо.
Горим барилтын уралдааны 6 сарын хугацаанд ДЭХ-ний түгээлтийг төлөвлөгөөнөөс 7,5 мян.ГКал-аар илүү түгээж, 168,4 тн жишмэл түлш хэмнэж нийт мөнгөн дүнгээр 158,9 сая төгрөгийн үр ашиг гарган, аваари осолгүй ажилласан С.Баатарцогт, Э.Энхмаа инженертэй нэгдсэн 4 дүгээр ээлжийн хамт олон тэргүүн байр, А.Энхзаяа, Д.Ганбаатар инженертэй нэгдсэн 1 дүгээр ээлжийн хамт олон 2 дугаар байранд тус тус шалгарч уралдааны болзлын дагуу батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.





