ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2017.01.30
Тендер шалгаруулалтын нэр: Мазут (М-100 марктай дүйцэхүйц)
нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар:
ДБЭХС/201700069
“ДБЭХС” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Мазут (М-100 марктай дүйцэхүйц) 240 тонныг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 (тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Дансны дугаар: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны 801-р салбарын 401008131 тоот данс
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Жилийн борлуулалт 100 сая төгрөг түүнээс дээш
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 20 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхгүй.
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас:88097936,88085358
Факс: 70584545