“Зүүн бүсийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт зөвлөгөөн” болж өнгөрлөө
Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан зохион байгуулсан “Зүүн бүсийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт зөвлөгөөн” 2017 оны 4-р сарын 19-21ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнд ЭХЯ, ЭХХТөв, “УБДС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, зүүн бүсийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд болон хувийн хэвшлийн оролцоотой нийт 25 байгууллагын 140 гаруй төлөөлөгч оролцсон томоохон хэмжээний зөвлөгөөн болов.
Зөвлөгөөнд 18 шилдэг илтгэл тавигдаж эрчим хүчний зохицуулалтын өнөөгийн асуудал, үзэл баримтлалын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нарыг мэдээллээр ханган, хүний нөөц, техник технологи, санхүүгийн бодлого чиглэлийг тодорхойлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шилдэг туршлагуудыг танилцуулж санал солилцон, хэрэгжих боломжит шийдлүүдийг тодорхойлсон уулзалт зөвлөгөөн болж өнгөрлөө.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон томоохон хэмжээний зөвлөгөөнийг “ДБЭХС” ТӨХК хамтран зохион байгууллаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан зөвлөгөөнийг нээж үг хэллээ
Зөвлөгөөнд оролцогчид хэлэлцүүлэгийн үеэр
Зөвлөгөөнд оролцогчид “ДБЭХС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.