“ДБЭХС” ТӨХК-ийн 2017 оны “ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭГЧ”-дийг тодоруулж шагналаа
2017 оны Эрчим хүчний төлбөр тооцоогоо тогтмол цаг хугацаанд нь бүрэн төлж, хүндрэл чирэгдэлгүй, соёлтой үйлчлүүлсэн найман аж ахуй нэгж, найман айл өрхийг шалгаруулж “ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭГЧ”-ээр өргөмжилж, айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 50,000, аж ахуй нэгжийн эрчим хүчний төлбөрийг 100,000 төгрөгөөр хөнгөлөх эрхийн бичиг шагналаа.