• Эрчим хүчний хэмнэлт
  • DTOG.mn
  • Асуулт хариулт
  • Заалт авах хуваарь
  • Цахилгаан дулааны тариф
  • Өргөдөл, гомдол хүлээн авах
"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс

Мэдээ мэдээлэл

  • Home
  • Мэдээ мэдээлэл
  • ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

  • Posted by shijir
  • Categories Мэдээ мэдээлэл
  • Date 2018-12-18

Манай үйлдвэрийн удирдах албан тушаалыг хашиж байсан, Техникийн ухааны хүндэт доктор, Улсын их хурлын гишүүн асан, Аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Цэндийн Шинэбаяр 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас зуурдаар таалал төгсч, бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо.

Ц.Шинэбаяр нь Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн ангийг 1983 онд төгсөж тухайн үеийн Түлш, Эрчим хүчний яамны томилолтоор Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженерээр ажил амьдралын гараагаа эхэлж байжээ.

Түүнийг ажиллаж байх хугацаанд Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цех нь 1983 онд социалист уралдаанд шалгарч үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болж байсан байна.

Тэрээр 1985 онд Түлш дамжуулах цехийн даргаар дэвшин ажиллаж, түүний удирдсан цех хамт олноос тоноглолын засварын бригад нь ЗХУ-ын Ростов мужийн эрчим хүчний системийн засварласан тоноглолд засварын чанарын баталгаа гаргадаг туршлагыг нэвтрүүлж  40 тоноглолд чанарын баталгаа гаргасан ажлын амжилт үзүүлж байсан

1985 онд Түлш дамжуулах цехийн даргаар ажиллаж байхдаа станцын МХЗЭ-ийн үүрийн даргын сонгуульт ажилд сонгогдон өөрийн ажлын хажуугаар давхар хийж гүйцэтгэн залуу ажилтнуудыг дэмжин тусалж нийгмийн ажилд идэвхитэн гишүүн болох анхны гараагаа тавьж байжээ.

1991 оны тэр үеэр Улсын үйлдвэрийн газрын тухай хуулинд удирдлагаа өөрөө сонгоно гэсэн өөрчлөлт орсноос станцын бүх ажилтны хурлаар Ц.Шинэбаярыг  станцын даргаар сонгожээ.

Станцын даргаар томилогдон ажиллах хугацаандаа Хүний нөөц боловсон хүчний асуудалд анхаарал хандуулж станцад шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, хөгжлийг хангахад мэдлэг чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх, хадгалах, бэхжүүлэх, хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж, тухайн үеийн шинээр орсон ажилтанг эрчим хүчний сургуульд байгууллагын зардлаар сургах бодлого баримтлаж, инженер техникийн ажилтны мэргэжил мэдлэгийг дээшлүүлэн ажиллаж байжээ.

Мөн Чойбалсан хот болон аймгийн хөдөө сумдын хүн ардыг гэрэл цахилгаантай байлгах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэн үйлдвэрийг зах зээлийн шилжилтийн хүндрэлтэй он жилүүдэд удирдан зохион байгуулж амжилттай ажиллаж байсан.

Бидний дотны эрхэм, Үйлдвэрийн маань 6 дахь дарга Ц.Шинэбаяр нь таалал төгссөнд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Түүний ажилч хичээнгүй чанар, шударга, тууштай, нөхөрсөг зан төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

“ДБЭХС” ТӨХК-ИЙН ЗАХИРГАА

  • Share:
shijir

Previous post

Ашиглалтын нэгдсэн ээлжүүдийн дунд зарласан горим барилтын уралдааны “НЭГДҮГЭЭР ШАТЛАЛ”-ын дүн гарлаа
2018-12-18

Next post

Монгол улсын эрчим хүчний салбарын 2018 оны Шилдэг байгууллага, Шилдэг менежерээр шалгарлаа
21 December, 2018

You may also like

  • 2024 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛНОО ШАЛГАРУУЛАВ
    28 February, 2025
  • Авлигатай тэмцэх газрын мэдээлэл
    26 February, 2025
  • КОМПАНИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ, ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУДЫГ ШАЛГАРУУЛАВ
    16 January, 2025

Хайлт

Шинэ мэдээ

“ДБЭХС” ТӨХК-ИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ (2025.05.19)
19May2025
“ДБЭХС” ТӨХК-ИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ (2025.03.11)
11Mar2025
2024 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛНОО ШАЛГАРУУЛАВ
28Feb2025
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл
26Feb2025

Харилцах хаяг

  • Манай хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Утас: 7777 4771
  • Имэйл: info@ees.energy.mn
  • Facebook хуудас: facebook.com/"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК

"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК