Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилтай танилцлаа
2019 оны 11 дүгээр сарын 21 ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “ДБЭХС” ТӨХК-ний удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзаж компанийн өнөөгийн байдалтай танилцсан байна.