2021 оны “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН”-ыг тодрууллаа
“ДБЭХС” ТӨХК-ийн 2021 оны хөдөлмөрийн аварга хамт олны шагнал гардуулах үйл ажиллагаа 2022.01.28 ны өдрийн 14:00 цагт компанийн “Соёл спортын төв”-д боллоо. Дорнод бүсийг эрчим хүчээр хангах хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулан мэргэжлийн өндөр төвшинд үр бүтээлтэй ажилласан Б.Бямбаа даргатай “ИНЖЕНЕРИЙН АЛБА”-ны хамт олон, цехүүдээс С.ГАНБААТАР даргатай “ЗУУХАН ЦЕХ”-ийн хамт олныг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2021 оны цагаагчин үхэр жилийн “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН”-оор тодруулан, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Мөн “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг болон бусад шагналаар дараах нэр бүхий ажилтнууд шагнагдлаа. Үүнд:
Эрчим хүчний “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр
| 1. Бартогтохын Батчулуун | ТДЦ-ийн бульдозерын жолооч |
| 2. Гантөмөрийн Батчулуун | ТДЦ-ийн бульдозерын жолооч |
| 3. Батбаярын Бадамсүрэн | ТДЦ-ийн тоноглолын машинч |
| 4. Далантайн Бямбадорж | Зуухан цехийн туслах машинч |
| 5. Бямбаагийн Одончимэг | Зуухан цехийн мазутын машинч |
| 6. Викторын Гантулга | ТХЦ-ийн огтлогч-гагнуурчин |
| 7. Цэвээндоржийн Цэрэндолгор | ТХЦ-ийн химийн аппаратчин |
| 8. Ёнзогийн Зоригтбаатар | Цахилгаан цехийн ээлжийн мастер |
| 9. Чоймбилийн Хатанбаатар | ЦШС-ний цехийн Чойбалсан сумын монтёр |
| 10. Сүрэнжавын Ган-Очир | ХА-ны хамгаалалтын ажилтан |
| 11. Бөхдашийн Түмэн-Өлзий | ХҮХ-ийн Автогражийн жолооч |
| 12. Сааяны Цогтбаатар | ХҮХ-ийн Автогражийн жолооч |
| Нягтлан бодох бүртгэлийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр | |
| 13. Доржгочоогийн Гэрэлчулуун Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга | |





