ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛЛАГСДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж яваа “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 102 жил, “ДБЭХС” ТӨХК-ийн 54 жилийн ой, Эрчим хүчний салбарт ажиллагсдын өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
Эрчим хүчнийхэн бид Эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн түүчээ болж, хэрэглэгчдийнхээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглээг тасралтгүй, найдвартай хангахын төлөө, улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай үүргээ биелүүлж ирсэн түүхтэй билээ.
Эрчим хүчний салбарын баярын өдрийг 2024 оны 08 дугаар сарын 24 ны өдөр Баянтүмэн сумын талбайд тэмдэглэн өнгөрүүлэв.
Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
- Б.Даваажаргал Цахилгаан цехийн дарга
- Р.Эрдэнэбат Хими цехийн засварын инженер
- Э.Мягмаржав Нийтлэг үйлчилгээний хэлтсийн Сантехникийн засварчин
Дорнод аймгийн Засаг даргын “Жуух бичиг”
- Д.Энхтөр ЭХБХ-ийн ТҮ-ний монтёр
- Ө.Өлзийсүрэн ДШС-ний цехийн шугам хоолойн засварчин
- З.Гэрэлмаа ТДЦ-ийн конвейерийн машинч
- Д.Анхбаяр Зуухан цехийн засварчин
- Н.Чулуунбаатар ЦШС-ний цехийн Дэд станцын засварын монтёр
Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
- П.Гүрдорж ҮШАА-ны ээлжийн инженер
- Б.Балт Зуухан цехийн цахилгаан гагнуурчин
- У.Одхүү Цахилгаан цехийн засварын монтёр
- Ж.Батхуяг НҮХ-ийн токарьчин
Чойбалсан хотын Засаг даргын “Жуух бичиг”
- М.Уранчимэг ТДЦ-ийн конвейерийн машинч
- Ч.Чинзориг Зуухан цехийн туслах машинч
- Ч.Лхагвабаяр НҮХ-ийн конвейерийн машинч
Бөхийн барилдаан 32 бөх зодоглож үзүүр, түрүүнд Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 2 бөх тунан үлдэж залуу бөх Ж.Батхуяг давснаар 2024 оны Эрчим хүчний салбарын ажиллагсдын баярын өдрийн түрүү бөхөөр шалгарч даагаар шагнууллаа.
ШӨВГИЙН 8-Д ҮЛДСЭН БӨХИЙН НЭР | ||||||
д/д | Цех нэгж | Овог нэр | Албан тушаал | Нас | Бөхийн цол | Ажилд орсон он сар өдөр |
1 | Нийтлэг үйлчилгээний хэлтэс | Э.Шинэтөгс | ХҮХ-ийн туслах аж ахуйн мэргэжилтэн | 27 | Сумын заан | 2020.01.17 |
2 | Хими цех | О.Тэмүүжин | Засварчин | 30 | Сумын заан | 2024.08.03 |
3 | Зуухан цех | Х.Чимэд-Очир | ҮЗТ машинч | 33 | Сумын заан | 2019.09.10 |
4 | Зуухан цех | Д.Батсуурь | Засварчин | 46 | Сумын начин | 2001.09.17 |
5 | ЦШСүлжээний цех | Н.Насанбаатар | ДСХБ-ын засварын монтёр | 37 | Залуу бөх | 2012.09.10 |
6 | Цахилгаан цех | Н.Төмөрбаатар | Засварын монтёр | 42 | Залуу бөх | 2007.07.09 |
7 | Нийтлэг үйлчилгээний хэлтэс | Ж.Батхуяг | Токарчин | 38 | Залуу бөх | 2007.11.15 |
8 | Зуухан цех | Ц.Одхүү | Засварчин | 37 | Залуу бөх | 2012.03.02 |
ШӨВГИЙН 4 ҮЛДСЭН БӨХИЙН НЭР | ||||||
1 | Нийтлэг үйлчилгээний хэлтэс | Э.Шинэтөгс | ХҮХ-ийн туслах аж ахуйн мэргэжилтэн | 27 | Сумын заан | 2020.01.17 |
2 | Хими цех | О.Тэмүүжин | Засварчин | 30 | Сумын заан | 2024.08.03 |
3 | Нийтлэг үйлчилгээний хэлтэс | Ж.Батхуяг | Токарчин | 38 | Залуу бөх | 2007.11.15 |
4 | Зуухан цех | Ц.Одхүү | Засварчин | 37 | Залуу бөх | 2012.03.02 |
ҮЗҮҮР ТҮРҮҮНИЙ БӨХЧҮҮД | ||||||
1 | Нийтлэг үйлчилгээний хэлтэс | Э.Шинэтөгс | ХҮХ-ийн туслах аж ахуйн мэргэжилтэн | 27 | Сумын заан | 2020.01.17 |
2 | Нийтлэг үйлчилгээний хэлтэс | Ж.Батхуяг | Токарчин | 38 | Залуу бөх | 2007.11.15 |
ҮЗҮҮРЛСЭН БӨХ | ||||||
1 | Нийтлэг үйлчилгээний хэлтэс | Э.Шинэтөгс | ХҮХ-ийн туслах аж ахуйн мэргэжилтэн | 27 | Сумын заан | 2020.01.17 |
ТҮРҮҮЛСЭН БӨХ | ||||||
1 | Нийтлэг үйлчилгээний хэлтэс | Ж.Батхуяг | Токарчин | 38 | Залуу бөх | 2007.11.15 |
Суудлын автомашинтай 3 дахь жилийн өдөрлөгөөр Сүхбаатар ЦТСүлжээ салбарын ажилтан Д.Мөнхцэцэг азтанаар шалгарлаа.
№ | Сугалааны нэрс | Алба, хэлтэс, цех | Азтаны нэр |
1 | TOYOTA приус 41 авто машин | Сүхбаатар ЦТС салбар | Д.Мөнхцэцэг |
2 | Sumsung брэндийн А55 гар утас | ТДЦех | Э.Мөнх-Уянга |
3 | 2 хаалгатай хөргөгч | ХААХэлтэс | Д.Алтанзул |
4 | Бүрэн автомат угаалгын машин | ЦШСүлжээний цех | Т.Мөнгөнгадас |
5 | Цахилгаан зуун | ЭХБХэлтэс | Ц.Болдбаатар |
6 | ТВ зурагт 55 инч | ЦШСүлжээний цех | Н.Баатархуяг |
7 | ТВ зурагт 50 инч | ЭХБХэлтэс | Б.Эрдэнэ-Очир |
8 | Автомат аяга таваг угаагч | Зуухан цех | Д.Анхбаяр |
9 | Sumsung брэндийн Таблет | Ахмад (ЦШСүлжээ) | А.Батсуурь |
10 | Тосгүй шарагч | ЦШСүлжээний цех | С.Тансагбаяндалай |
11 | Бэлэн мөнгө 300,000 | Ахмад (зуухан цех) | О.Энхзаяа |
Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дээлтэй өдөрлөг-2024” арга хэмжээг 08 сарын 24-ны өдрөөр анх удаа зохион байгуулсан.
Тус “Дээлтэй өдөрлөг-2024” нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ олон нийтэд гайхуулан сурталчлах, мөн цаашид уламжлал болгож зохион байгуулах ба түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм.
Дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён Эрчим хүчний ажиллагсдын баяртаа оролцохыг Компанийн захиргаа, зохион байгуулах комиссоос уриалсан юм.
Сур харваанд эмэгтэй 17, эрэгтэй 20 нийт 37 харваачид оролцсоноос сумын мэргэн харваач 1, сумын гарамгай харваач 2, сумын гоц-1, залуу харваач 33 харваач оролцсон.
Эрэгтэй
- 1-р байранд Сүхбаатар ЦТСүлжээ салбарын Бичилтийн техникч У.Уртнасан,
- 2-р байранд ЭХБХ-ийн ТҮ-ний инженер Ц.Болдбаатар,
- 3-р байранд ЭХБХ-ийн Сумд хариуцсан инженер Ж.Энхтүвшин,
Эмэгтэй
- 1-р байранд Хими цехийн Химийн аппаратчин Д.Цэрэнханд,
- 2-р байранд ЭХБХ-ийн ХХАТ-ын ахлагч О.Батгэрэл,
- 3-р байранд Хими цехийн Түлш тосны лаборант Б.Цэрэннадмид нар эзэлсэн байна