“ДБЭХС” ТӨХК-ИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ (2025.07.23)
Ажлын байр: Дашбалбар сумын байцаагч монтёр
Үйл ажиллагааны чиглэл: Эрчим хүчний бичилт хйих, орлого төвлөрүүлэх, үүссэн авлагыг хууль, дүрмийн дагуу нэхэмжлэх, түдгэлзүүлэх, техник засвар үйлчилгээг бүрэн үзүүлж ажиллах
Боловсрол: Бүрэн дунд болон түүнээс дээш
Мэргэжил: Цахилгааны мэргэжилтэй бол давуу тал болно
Байгууллагаас тавигдах шаардлага: Хувийн зохион байгуулалт сайн, цаг баримталдаг, харилцааны соёлтой, эрүүл мэндээр тэнцсэн, тууштай ажиллах хүсэл эрмэлзэлтэй, ажлын ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай байх
Ажлын байр: Кабель шугамын засварын монтёр
Үйл ажиллагааны чиглэл: ЦШС-ний хүчний кабель шугам болон орон сууцны байрнуудын ерөнхий щитний кабель шугамуудын хэвийн найдвартай ажиллагааг хангах, кабель шугамын засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, кабель шугамын гэмтлийг түргэн шуурхай устгах
Боловсрол: Бүрэн дунд болон түүнээс дээш
Байгууллагаас тавигдах шаардлага: Цахилгаан техникийн онолын мэдлэгтэй, кабель шугамын засварын ажил хийж гүйцэтгэх, багаар болон бие даан ажиллах чадвартай, эрүүл мэндээр тэнцсэн, тууштай ажиллах хүсэл эрмэлзэлтэй, ажлын ачаалал даах чадвартай байх
2025.07.24 ний өдрөөс 2025.07.30 ны өдрийг дуустал станц дээр материал хүлээж авна.