ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ”-ААР ШАЛГАРЛАА
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Эрчим хүчний салбарын 2025 оны “ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ”-аар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Чойбалсангийн ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөсөн бүтээн байгуулалтын ажил”, “ШИЛДЭГ ИНЖЕНЕР”-ээр “Турбин” цехийн Ашиглалтын инженер Дуламжавын Энхбаатар шалгарлаа.





