СУРГАЛТ ХИЙГДЛЭЭ
“ДБЭХС” ТӨХК-иас ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 01, 02, 03 ны өдөр дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.
- Удирдлага, инженер техникийн ажилтан болон нийт ажилтнуудыг хамруулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд 566 ажилтан;
- Эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтанд зориулсан “Өндөрт ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны сургалт”-д 15 ажилтан;
Сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний “Арш хур” ХХК-ий сургалтын албаны сургагч багш нар батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт явууллаа.





