• Эрчим хүчний хэмнэлт
  • DTOG.mn
  • Асуулт хариулт
  • Заалт авах хуваарь
  • Цахилгаан дулааны тариф
  • Өргөдөл, гомдол хүлээн авах
"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс

Мэдээ мэдээлэл

  • Home
  • Мэдээ мэдээлэл
  • “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо

“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо

  • Posted by shijir
  • Categories Мэдээ мэдээлэл
  • Date 2017-10-04

2017.09.28

“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь  2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр захирлын зөвлөлийн гишүүдтэй өргөтгөсөн хурлыг хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын явцын тухай
  2. Компанийн 2017 оны худалдан авалтын төлөвлөгөөний биелэлт, аваарийн нөөц бүрдүүлэх тухай
  3. Компанийн ажиллагсдын албан тушаалын цалингийн сүлжлийг шинэчлэн батлах тухай
  4. Урамшуулал олгох тухай
  5. Компанийн хүний нөөцийн өнөөгийн байдлын тухай
  6. Зардал гаргах тухай
  7. Хөндлөнгийн аудитын байгууллага сонгох тухай
  8. “МАК” ХХК-ийн нүүрсний тухай

 Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:

  • 2017-2018 оны өвлийн ачааллын үед хэрэглэгчдийг батлагдсан горимын дагуу эрчим хүчээр хэвийн найдвартай хангах, осол сааталгүй ажиллахыг Ерөнхий инженерт, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн хангаж, аваарийн нөөцийг нэн даруй бүрдүүлж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын хуралд дахин танилцуулахыг Гүйцэтгэх удирдлага нарт тус тус  үүрэг болгов.
  • Худалдан авах ажиллагааг түргэтгэж их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын ажилд төлөвлөсөн хөрөнгийг 2017 онд багтаан дуусгах, тодотголд тусгагдсан худалдан авалтуудыг шуурхай зохион байгуулах, Сангийн яамнаас баталсан “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журамын” дагуу бичмэл тайланд худалдан авах ажиллагааны тоо, гүйцэтгэл, үр дүнг үнэн зөв тусгаж тайлагнах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баримталж буй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах, худалдан авалтад тавих хяналтыг сайжруулах ажиллахыг Гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
  • Ажлын байрны зураглал, төлөвлөлт, томилгоог зөв хийх, Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоонд багтаан ажиллах, мэргэжлийн байгууллагаар хүний нөөцийн бодлого боловсруулах ажил зохион байгуулж ажиллахыг Гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
  • Компанийн 2017 оны хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засварын батлагдсан төсөвт багтаан шинэчлэгдсэн жагсаалтаар аваарийн нөөц бүрдүүлэхийг зөвшөөрч, батлагдсан компанийн 2017 оны хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засварын төлөвлөгөөний дүнд багтаан холбогдох хууль тогтоомжийн дагуу аваарийн нөөц бүрдүүлэхийг Гүйцэтгэх удирдлагад даалгав.
  • Компанийн ажиллагсдын цалинг 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эрчим хүчний салбарын мэргэжлийн зэргийн итгэлцүүр, цалингийн нормчлол, ажлын ачаалал, гүйцэтгэл, үр дүнд уялдуулж, энэ оны төсөвт багтаан нэмэхийг зөвшөөрч шийдвэр гаргав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 06ны өдрийн 170 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.
  • Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг Эрчим хүчний яаманд гаргахыг зөвшөөрөв.
  • Компанийн 2017 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудит хийх хөдлөнгийн аудитын байгууллагыг сонгох, түүнтэй байуулах гэрээний нөхцлийн талаар санал боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахыг Аудитын  хороонд даалгав.
  • “Монголын алт” ХХК-ийн нүүрсний 2 сарын хугацаанд үйлдвэрлэлд туршсан тухай асуудлыг хэлэлцээд тус компанийн нүүрсийг турших явцад гарсан эерэг, сөрөг нөлөөлөл, түүнтэй холбоотой тайлан, дүгнэлтийг нүүрс нийлүүлэгч компанид албан бичгээр хүргүүлэхийг Гүйцэтгэх удирдлагад даалгав.

ТУЗ-ийн нарийн бичиг  Г.Нарантуяа

  • Share:
shijir

Previous post

Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ
2017-10-04

Next post

“ДБЭХС” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны эхний хагас жилийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тухай
5 October, 2017

You may also like

  • 2024 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛНОО ШАЛГАРУУЛАВ
    28 February, 2025
  • Авлигатай тэмцэх газрын мэдээлэл
    26 February, 2025
  • КОМПАНИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ, ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУДЫГ ШАЛГАРУУЛАВ
    16 January, 2025

Хайлт

Шинэ мэдээ

“ДБЭХС” ТӨХК-ИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ (2025.03.11)
11Mar2025
2024 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛНОО ШАЛГАРУУЛАВ
28Feb2025
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл
26Feb2025
КОМПАНИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ, ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУДЫГ ШАЛГАРУУЛАВ
16Jan2025

Харилцах хаяг

  • Манай хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Утас: 7777 4771
  • Имэйл: info@ees.energy.mn
  • Facebook хуудас: facebook.com/"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК

"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК