НЭГДСЭН ЭЭЛЖҮҮДИЙН ДУНДАХ ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Нэгдсэн ээлжүүдийн дундах олон төрөлт спортын тэмцээн” 4 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.
Нийт 200 гаруй ажилтан, албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон энэхүү арга хэмжээ нь цар хүрээгээрээ компанийн “Super Stars” тэмцээний дараа орох томоохон тэмцээнд тооцогддог билээ. Өвлийн их ачааллыг хамтдаа амжилттай давж, шинэ өргөтгөл 50 МВт-ын станцын ашиглалтыг дангаараа хариуцан ажиллаж буй үед зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Жил ирэх тусам багуудын бэлтгэл чанаржиж, өрсөлдөөн энэ тэнцүү болсон нь сүүлийн мөчид цомын эзэн тодорсноос харагдаж байна. Нийлбэр дүнгээр ээлжийн инженер С.Баатарцогт, Э.Энхмаа ахлагчтай 4-р ээлжийн хамт олон бусдыгаа хошуучлан, “Шилжин явах цом”-ын эзнээр шалгарлаа.





